Saturday, September 1, 2007

- Эрүүл мэндийн асуулт хариулт


Эмч Б.Сэлэнгэ. /Чикаго/

Асуулт: Б.Ц-гээс Чикаго

Би 41 настай. Миний сарын юмны мөчлөг алдагддаг ба нүүр өөд халуу оргиж, хөлс гардаг. Энэ нь цэвэршилтийн үе эхэлж байгаа юм болов уу гэж бодогдож байгаа. Ямар эм болон витамин хэрэглэх вэ? Цэвэршилтийн үе эхэлсэн бол жирэмсэн болох уу?

Хариулт:
41 насанд сарын юм зогсож цэвэршинэ гэж байхгүй. Хэтэрхий эрт байна. Иймээс даралтаа шалгаж, бөөр, зүрхний өвчин байгаа эсэхийг шалгуулах нь зүйтэй болов уу. Бищний юм ирж л байгаа бол жирэмсэн болох магадлалтай.

Асуулт: Н.Н-ээс /Бельги/
Өчигдөрхөн би элэгний В хэлбэрийн вирусын халдвартайгаа мэдлээ. Би хүний урманд хамрын ханиад ч хүрч байсан удаа байхгүй. Гэхдээ надад удамшлийн хүчин зүйл бий. Яг одоо би маш их айж байна. Өдөржингөө нэтээс hepatite B –ийн талаар мэдээлэл уншлаа. Гол нь цус, цусан бүтээгдэхүүн, мөн блэгийн замаар, үрийн шингэнээр халдварладаг гэсэн байх юм. Би охин ибеэ нөхөртө өөгч, өнөөдрийг хүртэл өөр хүнтэй хавьтаж үзээгүй. Яг одоо би нөхөр маань хэн нэгэнтэй унтаж хэвтээд, улмаар надад халдаасан болов уу гэж бодоод энэ өдрөөс хойш яаж түүнтэй унтанаа ч гэж бодож байна. Эсвэл тэр зүгээр байхад нь би вирус халдаасан бол яахав?????
Толгойд түмэн бодол. Сүүлийн нэг жилд би хангалттай тариа, тариур хэрэглэсэн. Үүнээс болов уу, одоогоос 5 сарын өмнө мач хүчтэй хэвлийн өвдөлт өгч эмнэлэгт очиж бйасан. Яг энэ үед энэ тэр гэж оношлоогүй, зүгээр ядраад л юу ч хийхгүй мөртлөө юунаасаа ингэж ядардаг байна аа гэж өөрөөсөө их олон асуусан. Яг одоо би маш их айж байна. Би яах вэ?

Хариулт:
Монгол хүмүүсийн дунд элэгний вирусын халдвар их байгаа. Манайханы эм тариа их хийлгэдэг, ариун цэврийн дэглэм муу барьдаг, орчны эрүүл ахуйн байдал муу зэрэг нь халдвар авах нөхцөлийг өндөрсгөдөг. Яг тийм замаар халдвар авсан байна гэдгийг зарим хүнд тогтооход бэрхтэй байдаг.
Иймээс халдвар авсаны бурууг хэн нэгнээс хайх нь үр дүн муутай. Учир нь халдвах авах нөхцөл дэндүү өндөр, магадгүй монголын 2-3 хүний нэг нь ийм халдвар авсан байх магадлалтай.
Харин биедээ илүү анхаарал тавьж, ойрын үед эмчлүүлэх хэрэгтэй. Энэ өвчин нь эмчилгээ авдаг, тийм хүнд өвчин биш юм.